tootsool.mn

Өгөгдөл хадгалах бодлого

Tootsool.mn нь таны өгөгдлийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хугацаанд л хадгалж, зорилгодоо хүрсний дараа устгана (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 15.1.3).

Компанийн өгөгдөл хэзээ устах вэ

Сүүлийн хоёр тохиолдолд устгахаас 30 хоногийн өмнө компанийн эзний и-мэйл рүү сануулга илгээнэ. Тэр хугацаанд захиалгаа сунгавал устгал автоматаар цуцлагдана. Сануулга хүрээгүй бол устгахгүй. Захиалга идэвхтэй компанийн өгөгдлийг хэзээ ч автоматаар устгахгүй.

Устгахаас өмнө тайлан, бүртгэлээ Excel-ээр татаж авах боломжтой.

Хадгалах хугацаа

ӨгөгдөлХугацааҮндэслэл
Компанийн бүртгэл (материал, түрээс, нэхэмжлэх, акт), ажилтны мэдээлэлДанс идэвхтэй байх хугацаандДоорх нөхцөлөөр устгана.
Захиалгын төлбөрийн баримт (QPay нэхэмжлэх, төлбөрийн дугаар)10 жилНягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйл. Компани устсан ч баримт үлдэнэ.
Аюулгүй байдлын бүртгэл (нэвтрэлт, эрх өөрчлөлт, IP хаяг)1 жилЗөвшөөрөлгүй хандалтыг илрүүлэх, шалгах.
Хариугүй эсвэл шийдэгдсэн урилга, нэгдэх хүсэлт90 хоногЗорилгодоо хүрсэн.
Платформын зарлал, мэдэгдэл1 жилЗорилгодоо хүрсэн.
Шийдэгдсэн санал хүсэлт2 жилҮйлчилгээг сайжруулах.
AI туслахад таалагдсан / таалагдаагүй гэж үнэлсэн асуулт, хариулт1 жилТуслахын хариултыг сайжруулах. Компани устахад хамт устна.
Нэвтрэлтийн session, нууц үг сэргээх холбоосХугацаа нь дуусмагцЗорилгодоо хүрсэн.
И-мэйл хүлээж авахгүй хаягийн жагсаалт (bounce, спам гомдол)ХугацаагүйУстгавал тэр хаяг руу дахин илгээгдэнэ.

Хамгаалалт

Өгөгдлийг AES-256 шифрлэлттэй сан дээр хадгалж, зөвхөн HTTPS-ээр дамжуулна. Нууц үгийг шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгалдаг тул бид ч харах боломжгүй. Мэдээллийн аюулгүй байдлын осол гарвал хувийн мэдээлэл нь өртсөн хэрэглэгчдэд даруй мэдэгдэнэ.

Асуулт, хүсэлт: info@tootsool.mn