tootsool.mn
Түгээмэл асуулт

Асуулт, хариулт

Tootsool.mn гэж юу вэ?

Tootsool.mn нь барилгын материалаа түрээслүүлдэг, түрээсэлдэг компаниудад зориулсан вэб систем. Материалын орлого, зарлага, үлдэгдэл, байршил, харилцагч бүрийн түрээсийн хоног, дүн, засвар, төлбөр, тооцоо нийлсэн актыг нэг дор хөтөлнө.

Хэнд зориулсан бэ?

Пум, хэв хашмал, тулгуур зэрэг барилгын материал түрээслүүлдэг компаниуд, түүнийг түрээсэлж авдаг барилгын компаниуд, мөн хувь хүн. Нэг компани нэг харилцагчид түрээслүүлж, нөгөөгөөс түрээсэлж болох тул хоёр чиглэлийн тооцоог нэг дор хөтөлнө.

Үнэ хэд вэ?

Сарын үнэ ажилтны тоогоор: Basic (5 хүртэл ажилтан) сард 79,900₮, Pro (6–15 ажилтан) сард 99,900₮, Max (16 ба түүнээс дээш ажилтан) сард 129,900₮. Бүх багцад бүх боломж адил, материал болон бүртгэлийн тоо үнэд нөлөөлөхгүй. Олон сараар төлбөл 3 сар 5%, 6 сар 10%, 1 жил 15% хөнгөлөлттэй.

Үнийн дэлгэрэнгүй

Үнэгүй туршиж болох уу?

Болно. Бүртгүүлмэгц эхний 5 хоног үнэгүй, бүх боломжийг ашиглана.

Түрээсийн хоногийг хэрхэн тоолдог вэ?

Материал гарсан өдрийг тоолж, буцаасан өдрийг тоолохгүй. Авсан өдөртөө буцаасан бол 1 хоног. Ингэснээр тооцоог сар сараар хуваахад нэг өдөр хоёр удаа нэхэмжлэгдэхгүй.

Түрээсийн тооцооны заавар

Хэсэгчлэн буцаасан материалын тооцоо яаж бодогддог вэ?

Буцаалтыг хамгийн эрт гарсан багцаас эхэлж хасна. Багц бүрийн хоног, дүн тусдаа мөрөөр бодогдож, буцаагаагүй үлдэгдэл дараагийн хугацаанд үргэлжилнэ.

Хугацаанаас хамаарсан үнэ тохируулж болох уу?

Болно. Материал бүр дээр тогтмол хоногийн үнэ, эсвэл "1-7 хоног 1,000₮, 8-14 хоног 500₮" гэх мэт шатлалт үнэ сонгоно. Багц нийт хэдэн хоног гарт байснаар нэг шатлал сонгогдож, бүх хоног тэр үнээр бодогдоно.

Засвар, эвдрэлийн төлбөрийг бүртгэж болох уу?

Болно. Буцаж ирсэн материалын засварыг буцаалтын өдрөөр нь бүртгэхэд тооцоо болон актад тусдаа мөр болж орно.

Тооцоо нийлсэн акт гаргаж болох уу?

Болно. Харилцагч бүрээр акт гаргахад эхлэх өдөр нь өмнөх актын дараагаас автоматаар эхэлж, нэг хугацааг хоёр удаа актлахаас систем сэргийлнэ. Актын доор бэлэн, данс, картаар төлбөр бүртгэнэ.

Тооцоо нийлсэн актын заавар

Excel, PDF-ээр татаж болох уу?

Болно. Материалын жагсаалт болон харилцагчийн тооцоог дэлгэц дээр сонгосон шүүлтүүр, хугацаагаар нь Excel эсвэл PDF-ээр татна.

Агуулахын ажилтанд үнэ харуулахгүй байж болох уу?

Болно. Ажилтныг урихдаа "Бүрэн эрх" эсвэл "Зөвхөн тоо хэмжээ" эрх сонгоно. Зөвхөн тоо хэмжээ эрхтэй ажилтанд үнэ, мөнгөн дүн, тооцоо харагдахгүй.

Материал аль объект дээр байгааг хянаж болох уу?

Болно. Байршил цэсэд барилга, агуулах, төсөл хооронд зөөсөн материалыг бүртгэхэд нийт үлдэгдэл өөрчлөгдөхгүй, зөвхөн хаана байгаа нь өөрчлөгдөнө.

Материалын бүртгэлийн заавар

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Тохиргоо хуудаснаас багц, хугацаагаа сонгоод QPay-ээр QR кодоор эсвэл банкны аппаар төлнө. Төлмөгц захиалга автоматаар сунгагдана.

Программ суулгах шаардлагатай юу?

Үгүй. Tootsool.mn нь вэб систем тул компьютер, утасны хөтчөөс нэвтэрнэ. И-мэйл, нууц үгээр эсвэл Google-ээр нэвтэрч болно.

Өгөгдлөө устгуулж болох уу?

Болно. Компанийн эзэн Тохиргоо хуудаснаас компанийн нэрээ бичиж баталгаажуулмагц өгөгдөл тэр дор нь устна. Хадгалах хугацааны бусад дүрмийг өгөгдөл хадгалах бодлогоос үзнэ үү.

Өгөгдөл хадгалах бодлого

Хариулт олдсонгүй юу?

info@tootsool.mn хаягаар эсвэл 8860 2658 утсаар холбогдоно уу.